WISCKO боловсролын төвөөс та бүхэндээ БНСУ-д суралцахад хэрэгтэй мэдээллийг албан ёсны сайтнаас нь цувралаар хүргэж байна. № 5

Гадаад оюутнууд солонгост суралцахаар шийдсэн тохиолдолд хамгийн түрүүнд сургуулиа сонгоод дараагаар нь хаана амьдрахаа сонгох болно.

Сургуулиа сонгохдоо олон үзүүлэлтүүд дундаас тухайн сургуулийн дотуур байранд ороход хэр амар вэ гэдгийг бодолцох нь чухал. Дотуур байр нь тохиромжгүй бол үүний дараах сонголт нь хөлсний өрөө юмуу хөлсний байр болно.

А. ДОТУУР БАЙР

Солонгосын ихэнх их дээд сургуулиудад дотуур байр бүрэн хангагдсан байдаг ба гадаад оюутанд зориулсан дотуур байр ч бас байдаг. Дотуур байранд орохын тулд дараах дэс дарааллыг даган холбогдох бичиг баримтыг бэлдэх хэрэгтэй болно. Сургууль бүр бага зэрэг ялгаатай байдаг учир дотуур байранд орохоор хүсэлт гаргахаасаа өмнө тухайн сургуулийн цахим хуудаснаас мэдээлэлтэй танилцах хэрэгтэй.

(1) Хүсэлт гаргах хугацаа: 2-р сар /1-р улирал, 8-р сар/ 2-р улирал

(2) Бүрдүүлэх материал: Гадаад оюутны байранд орох өргөдөл (маягтын дагуу) гэх мэт
(3) Дотуур байрны төрөл: 2 хүний 1 өрөө (1 хүний нэг өрөө, 3 хүний 1 өрөө, 4 хүний 1 өрөө ч бас байдаг)
(4) Дотуур байрны төлбөр: Нэг улирлын төлбөр 1,000,000~1,500,000 вон

(5) Амьдрах хугацаа: 6 сар (хичээлийн улирал дуусах болгонд дахин хүсэлт гаргана)
(6) Анхаарах зүйлс: Тухайн сургуулийн дотуур байранд мөрдөх журмыг баримтлах

Б. ХӨЛСНИЙ ӨРӨӨ

Дотуур байранд орж чадаагүй бол сонгож болох дараагийн хувилбар нь хөлсний өрөө юм. Хөлсний өрөө болон хөлсний байрны ялгаатай тал нь байр хөлслөхөд хоолоо өөрөө хийж идэх хэрэгтэй байдаг бол хөлсний өрөө нь гэрийн эзэн хоол бэлдэж өгөхөд хөлслөгч нь хоолны цагаар тогтсон газарт (ихэвчлэн нийтийн гал тогооны өрөө) очин хоолоо иддэг байрыг хэлнэ.

(1) Байршил: Сургуулийн ойр орчинд их байдаг.

(2) Төлбөр: 300,000-550,000 вон (1 сарын төлбөр, байршил орон нутгаасаа хамааран харилцан адилгүй)

(3) Хоол: Хоногт 2 удаа (өглөө, орой) заавал

(4) Хайх арга: Хамгийн зөв арга нь өөрөө сургуулийн ойр орчмоор хайж явах, өөрийн сургуулийн цахим хуудасны олон нийтийн харилцаа хэсгээс үзэх (олон улсын харилцааны албанаас зааж өгдөг сургууль ч бас байдаг), интернетээс хайх гэх мэт

(5) Гэрээ: Хөлсний өрөөний эзэнтэй шууд гэрээ байгуулах

В. ОЮУТНЫ ХӨЛСНИЙ ӨРӨӨ

Зөвхөн унтахын тулд байрлах бол оюутанд зориулсан хөлсний өрөө нь тохиромжтой хувилбаруудын нэг юм. Оюутны хөлсний өрөө нь нэг ширээ ор болон агааржуулагч төдий суурилуулсан жижиг өрөө юм. Угаалгын машин нь ихэвчлэн нийтийн байх бөгөөд нийтийн гал тогооны өрөөнд хоолоо хийж идэж болно. Харин хоолны бэлдэц материалаа өөрөө бэлдэх хэрэгтэй болдог. Мөн оюутны хөлсний өрөөг сонгохоор болбол галын аюулаас хамгаалсан эсэхийг харан аюулгүй байдлаа тооцоолох нь чухал. Солонгосын их дээд сургуулийн ойр орчмын хаанаас ч олж болох ба Сөүл хотын шиллим дүүрэг болон нурянжин дүүрэгт оюутны ийм хөлсний өрөөний хороолол байрладаг. Мэдээж байрны орчин, хоолны нөхцөл бололцооноос шалтгаалан үнэ нь хоорондоо адилгүй байна. Сарын төлбөр нь хамгийн багадаа 300,000 воноос эхлэн ихдээ 550,000 воноос давах тохиолдол ч байна.

Г. ХӨЛСНИЙ БАЙР

Хөлсний байр нь хоол, хувцас угаалга зэргээ өөрөө хийдэг нэгэн төрлийн амьдрах байрыг хэлнэ. Гэсэн хэдий ч өөрийн хүслээрээ тусдаа байр хөлслөх бол өрөөний төрлөөс шалтгаалан дараах байдлаар ангилна.

  • Хайх арга:Үл хөдлөх хөрөнгө зуучлалын алба, сургуулийн олон нийтийн цахим харилцаа, үл хөдлөх хөрөнгө зуучлалын газрын цахим хуудас, цахим аппликэшинээс хайх боломжтой.
  • Хөлсний байрны төрөл: Нэг өрөө, энгийн хувийн сууц, вилла (нийтийн сууц)

(3) Байрны төлбөрийн төрөл: Сарын төлбөрт, барьцаат, холимог
(А) Сарын төлбөр: Нэг нэг сараар байрны төлбөрөө төлнө. 10 сараар тооцон түрээсээ урьдчилан төлөх юмуу барьцаа мөнгө байршуулан сар бүрийн төлбөрөө төлдөг холимог хэлбэрийн төлбөртэй байр илүү их байдаг.

(Б) Барьцаат төлбөр: Сарын түрээс төлөлгүй байрны эзэнд мөнгөө гэрээт хугацаанд хадгалуулан гэрээгээ дуусахад мөнгөө эргүүлэн авна. Ихэвчлэн гэрээний хугацаа нь 2 жил байна.

Нэг өрөө: Өрөөний талбайн хэмжээ их байх, метроны буудал, сургуультай ойр байх тусам үнэ нь өснө. Бүрэн тавилгатай гэвэл ширээ, хувцасны шүүгээ, ор гэх мэт тавилга болон угаалгын машин, хөргөгч, агааржуулагч зэрэг гэр ахуйн хэрэгслээр хангагдсан байна.

Энгийн хувийн сууц: Хувийн сууц болон олон давхар байшингийн нэг давхарыг түрээслэхийг хэлнэ.
Вилла: Өндөр зэрэглэлийн вилла биш ихэвчлэн 2 өрөө, зочны өрөө, тагт, халуун усны өрөөний тохижилттой байдаг.

Орон сууц

(В) Холимог төлбөр: Барьцаа мөнгө + сарын түрээс төлөх хэлбэр ба нэг өрөө байрны хувьд ихэвчлэн энэ хэлбэрийг сонгодог.

(4) Нэг өрөө, хувийн сууц, вилла (нийтийн сууц), орон сууц ч байсан байр хайхдаа олон газраар явж үзэн нухацтай бодож байж шийдэх нь чухал. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын албаны аппликэшинийг ашиглавал нэг бүрчлэн үзэж явахгүйгээр өрөөний төрөл, төлбөрийн нөхцөлийг амархан мэдэж болох сайн талтай.

Мэдээллийн эх үүсвэр : http://studyinkorea.go.kr/ko/main.do