Wiscko боловсролын төвөөс та бүхэндээ бнсу-д суралцахад хэрэгтэй мэдээллийг албан ёсны сайтнаас нь цувралаар хүргэж байна.

БНСУ-ЫГ СОНГОЖ СУРАЛЦАХ ШАЛТГААН

  1. ЗАСГЫН ГАЗРААС ГАДААД ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГИЙГ СИСТЕМЧЛЭН ДЭМЖДЭГ ОРОН

БНСУ нь Америк, Англи, Япон зэрэг улстай харьцуулбал суралцах зардал бага, гадаад оюутны тэтгэлэгийн тогтолцоо сайн хангагдсан улс юм.

БНСУ ын засгийн газар нь 1967 оноос хойш 148 орны 6556 хүнд тэтгэлэг олгосон бөгөөд жил бүр 2000 хүнд тэтгэлэг олгож байна. Засгийн газраас гадна сургууль, сан, байгууллага, компани гэх мэт олон газруудаас төрөл бүрийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг

  1. ӨРСӨЛДӨӨН ИХТЭЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО БҮХИЙ ОРОН

БНСУ-ын боловсрол нь дэлхийн хэмжээний шалгуураар тэргүүний хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. OECD зэрэг итгэмжлэгдсэн байгууллагын хамгийн сүүлийн судалгаанаас үзвэл БНСУ нь сурлагын амжилт болон боловсролын өрсөлдөх чадвараараа дэлхийд дэгүүрт орсон байна.

  1. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙГ ЭЗЭМШСЭН ИРЭЭДҮЙ НЬ БАТАЛГААЖСАН УЛС

Шинжлэх ухааны тэргүүний технологийг эзэмшсэн БНСУ нь бүхий л салбарт дэлхийд тэргүүлж байна.

– Korea ranked 1st for ICT (Information and Communications Technologies) development among 152 countries surveyed. “Source: International Telecommunications Union (ITU)”

– Possess dynamic technical skills including machinery, chemicals, shipbuilding, semiconductors, and automobiles

154 Korean items ranked 1st in the world (2012)

“Source: Ministry of Trade, Industry and Energy”

20-50 клубт элссэн дэлхийн 7 дахь улс юм.
Goldman Sachs зэрэг нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч байгууллагуудаас Солонгосыг Азийн хамгийн том эдийн засагтай улс болон хөгжинө гэж таамагласан бөгөд, олон мэргэжилтнүд Сололнгосын тогтвортой хөгжлийн талаар итгэл төгс батлаж байна.

  1. “СОЛОНГОС СОЁЛЫН УРСГАЛ”-ААР ДЭЛХИЙД ТАНИГДСАН БАЯЛАГ Ө СОЁЛТОЙ УЛС

Солонгосын олон ангит цуврал кино болон К-РОР-с эхлэлтэй Солонгос соёлын урсгал нь одоо солонгос хэл соёлыг дэлхий нийтэд түгээж байна. Энэхү соёлын урсгалын ачаар дэлхий нийт солонгосын соёл урлагийг ихээр сонирхох болсон.

‘Солонгос соёлын урсгал’ нь олон жилийн уламжлал, соёлын олон дурсгалыг хадгалсаар ирсэн солонгосын түхэнд суурилсан юм. 5000 жилийн түхээрээ бахархдаг Солонгос нь ЮНЕСКО-оос тогтоосон дэлхийн 10 өв, хүн төрлөхтөний биет бус соёлын 15 өв, дэлхийн тэмдэглэлт өвийн 9-н төрлийг эзэмшиж байна.

  1. ГАДААД ОЮУТНУУДЫН ХУВЬД АМЬДРАЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖААРАА ӨНДӨР ОРОН

Дэлхийн хамгийн аюулгүй улс болох БНСУ-ыг зорих оюутны тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэр дундаа ахисан түвшний сургалтанд хамрагдагсадын тоо сүүлийн 5 жилийн турш эрчимтэй өссөн нь тодорхой харагдана. Үүний гол шалтгаан нь Солонгосын ихэнх ахисан түвшний сургалтанд тэтгэлэт урамшуулал олгодог бөгөөд, сургуулиа төгссөний дараа солонгосын компани, их дээд сургуульд багшаар ажиллах нь ихссэнтэй холбоотой.

Тэгвэл солонгост суралцагч гадаад оюутнууд чухам ямар сэтгэгдэлтэй байгаа бол?

Солонгост амьдардаг 300 гадаад оюутнаас солонгос дахь амьдралын сэтгэл ханамжийн талаар авсан судалгааны дүнг танилцуулбал оюутнуудын 90 орчим хувь нь солонгосын амьдралд, 86 хувь нь боловсролын системд сэтгэл хангалуун амьдарч байна.

  1. ГАДААД ОЮУТНЫ АЖИЛ ЭРХЛЭЛТ БОЛОН АЖЛЫН ДАДЛАГА ТУРШЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ УЛС

Солонгосын их дээд сургуульд суралцах хугацаандаа болон хэлний бэлтгэлийн дараагаар оршин суухаас гадна ажиллах зөвшөөрлийн дагуу хууль ёсоор цагийн ажил эрхлэх боломжтой. Солонгосын засгийн газраас жил бүр гадаад оюутнуудад зориулан ажил олгогчдын өдөрлөг зохион байгуулж гадаад оюутны ажил эрхлэлтийг дэмждэг. Гадаад оюутан нь ажилд орох хүсэлтээ цахим хуудсаар дамжуулан гаргах ба өөрийн анкетийг илгээх боломжтой бөгөөд ажил хайх ажилтан авах гэсэн хэсгийн мэдээнээс хүссэн байгууллагадаа өргөдөл гаргах боломжтой.

  1. ДЭЛХИЙН БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ ОРНООС ХАНДИВЛАГЧ ОРОН БОЛСОН ЦОРЫН ГАНЦ УЛС

БНСУ нь тусламж авдаг байсан буурай хөгжилтэй орноос тусламж дэмжлэг өгдөг болж хөгжсөн дэлхийн цорын ганц улс юм. 1960 оны үеийн дайнаар газар нутаг нь үгүйрэн хоосорч өлсгөлөнд автсан солонгос нь ард түмниийхээ хүчээр эдийн засгийн хувьд дэлхийд 11-рт бичигдэх (2015 оны GDP-ийн хэмжээ, IMF) хүчирхэг улс болсон.

БНСУ нь Европт 200 жилээс илүү хугацаа шаардагдсан эдийн засгийн хөгжил болоод ардчилалыг 40 хөн жилийн дотор цогцолоож чадсан улс юм. Дэлхий нийтээр гайхан анхаарлаа хандуулж байсан солонгосын хөгжлийн гол шалтгаан нь солонгосын боловсрол юм.

WISCKO боловсролын төвөөс та бүхэндээ БНСУ-д суралцахад хэрэгтэй мэдээллийг албан ёсны сайтнаас нь цувралаар хүргэж байна. № 2

СОЛОНГОС УЛСАД СУРАЛЦАХААР ШИЙДСЭН ТОХИОЛДОЛД АНХААРАХ ЗҮЙЛС

Солонгост суралцах хүсэлтэй хүмүүс зорьсон хугацаандаа зорилгоо биелүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр тус бүрээс шаарддаг чадвар болон суралцах хугацаа, хүсэлт гаргах дараалал, материал мөн сургалын зардалын талаарх мэдээлэлийг олж авах хэрэгтэй. Солонгосын их дээд сургуулиуд олон янзын сургалтын хөтөлбөртэй бөгөөд хөтөлбөр тус бүрийн сургалтын хугацаа өөр байдаг.

Сургууль бүрийн хөтөлбөрт ялгаатай тал байдаг учир суралцахыг хүсэгч нь өөрийн элсэн орохыг хүсч буй сургуулийн сургалтын хөтөлбөрийг урьдчилан судлах хэрэгтэй.

Хаврын улирал (3 сарын элсэлт) нь гол төлөв 9-11-р сард, намрын улирал (9 сарын элсэлт) нь гол төлөв 5-6-р сард элсэлтийн материалаа авдаг. Элсэлтийн материал хүлээн авах хугацаа нь сургууль бүр өөр байдаг учир сурахыг хүсэгч өөрийн элсэхийг хүссэн сургуулийн цахим хуудаснаас элсэлтийн хугацааг урьдчилан шалгах хэрэгтэй.

БНСУ-Д СУРАЛЦАХ ЗАРДАЛ

Солонгост амжилттай суралцангаа амар тайван амьдрахыг хүсвэл суралцах зардлаа тооцоолон сургууль болон сургалтандаа бэлтгэх хэрэгтэй. Улсын сургууль нь солонгосын засгийн газраас санхүүгийн дэмжлэг авдаг болохоор хувийн сургуулийг бодвол сургалтын төлбөр нь хямд байдаг.

Факультет тус бүрийн сургалтын төлбөр нь өөр байдаг учир суралцахаар зорьж буй сургуулийн төлбөрийг нь урьдчилан нягтлах хэрэгтэй.

Солонгост суралцахаар зорьж буй хүмүүс сургалтын төлбөрөөс гадна бусад зардлаа (солонгос хэлний сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, дотуур байрны төлбөр болон амьжиргааны зардал гэх мэт) ч бас тооцоолох хэрэгтэй. Сургалтын төлбөрөөс гадна тооцох бусад зардлын жагсаалтыг дараах хүснэгтээр үзүүлэв.

Ангилал

Таамаглаж
буй үнэ (USD)

Бүртгэлийн хураамж

50$ ~ 150$

Солонгос
хэлний
сургалтын төлбөр

10 долоо
хоногт
ойролцоогоор1,300$
~ 1,600$

Дотуур
байрны төлбөр

4 хүний нэг өрөө
ойролцоогоор
300$~800$ (1улирал)
2 хүний нэг өрөө
ойролцоогоор
600$~1000$ (1улирал)
※Дотуур
байрны төлбөр
хоолны төлбөр
багтсан
эсэхээс
хамааран өөр
байна

Хоолны
зардал

Сард
ойролцоогоор
300$ (сургуулийн
хоолны газарт
хооллох
тохиолдолд)
※Сургуулийн
хоолны
газрын нэг
удаагийн хоолны
үнэ: 2.5$ ~ 3$

Хөлсний
байрны
сарын төлбөр

Сард
ойролцоогоор
300$ (барьцаа мөнгө
3000$~5000$)

Түрээсийн өрөөний
төлбөр

Сард
ойролцоогоор
300$~500$

Эрүүл
мэндийн
даатгал

Сард
ойролцоогоор
20$

Унааны
зардал

Сард
ойролцоогоор
40$
※Метро
болон хот
дотрох
автобусын үндсэн
төлбөр: 1.0$

Интернэт
ашиглалтын
төлбөр

Сард
ойролцоогоор
30$

※ Бусад зардал нь сургууль тус бүр харилцан адилгүй учир сонирхож буй сургуулиасаа хувиараа асуух.
Жич : Төлбөрийн мэдээллүүдийг ойролцоогоор тооцсон болно.
※ Бусад зардал нь сургууль тус бү харилцан адилгү учир сонирхож буй сургуулиасаа хувиараа асуух.
“Studyinkorea” сайтнаас бэлтгэн хүгэв.
Дараагийн мэдээллээ тун удахгүй оруулах болноо. Та бүхэндээ амжилт хүсэе.