Цагийн ажлыг ямар визтэй тохиолдолд хийх боломжтой бэ ?
Баклавр, Магистрын виз (D-2) болон Хэлний бэлтгэлийн (D-4-1, D-4-7) визээр БНСУ–д суралцаж байгаа оюутнууд тухайн сургуулийнхаа гадаад оюутан хариуцсан ажилтнаас зөвшөөрөл авсаны дараа харьяат цагаачлалын албан дээр очиж цагын ажил хийх эрх авна.
Тус эрхийг БНСУ–ын хилээр орж ирсэнээс хойш 6 сарын дараа авах боломжой.
Долоо хоногт хэдэн цаг ажиллах эрхтэй бэ ?
Баклавр болон Хэлний бэлтгэлийн оюутнууд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй. БНСУ ын магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутнууд долоо хоногт 25 цаг ажиллах эрхтэй. Магистр болон Докторын зэрэгт суралцаж байгаа оюутнууд долоо хоногт 30 цаг ажиллах эрхтэй
Ажил хийхийг зөвшөөрсөн салбарууд:
Аман болон бичгийн орчуулга, Хоолны газрын туслах ажилтан (зөөгч), оффис туслах ажилтан
Цагийн ажлын эрхийг авахын тулд хичээлийн ирц:
70% -иас дээш, Голч дүн C (2.0) дээш байх. Ажлын байраа сольсон тохиолдол 15 хоногийн дотор цагаачлалын албанд мэдэгдэх.
Эрх авахад бүрдүүлэх материал:
Гадаад паспорт, Оршин суух үнэмлэх, Мэдүүлгийн анкет, Шимтгэл Цагийн ажлын урилга, хичээлийн ирц болон дүнгийн тодорхойлолт