Өнөөдөр буюу 3-р сарын 29-нд Wiscko боловсролын төв дээр БНСУ-ын Chung Ang их сургуулийн төлөөлөгч нар оюутан залуустай #Баклавр #Магистрийн элсэлт болон тэтгэлэгийн талаар өргөн хүрээнд ярилцлаа.
Тус уулзалтаар 100%-ийн тэтгэлэг авах болсон оюутан залуусдаа баяр хүргээд цаашид сурлагын өндөр амжилт хүсье.

  1. “26 дахь Олон Улсын Боловсролын экспо-2019” болоход 1 хоног үлдлээ.

“Боловсролын экспо-2019” оролцохоор ирсэн БНСУ-ын #SKY сургуулийн нэг #Korea University-гийн төлөөлөгч нар өнөөдөр манай Виско боловсролын төвөөр зочлон оюутан залуустай биечлэн уулзалт хийж санаа бодолоо чөлөөтэй ярилцлаа.

Korea их сургуульд суралцах хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуусдаа хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна. Цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТОПИК ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

  1. (TOPIK)

Солонгосын засгийн газраас солонгост суралцагчдын чанарыг дээшлүүлэхийн тулд гадаад оюутнуудад тодорхой түвшнээс дээш солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг.
Их дээд сургуулийн үндсэн ангид суралцахыг хүсэж буй бол ерөнхийдөө сургуульд элсэхийн тулд 3-р түвшнээс дээш, төгсөхийн тулд 4-р түвшнээс дээш солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын оноог авсан байх хэрэгтэй. 

Гагцхүү суралцах гэж буй сургуулийн тэнхимээс англи хэлээр хичээлээ ордог бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын оноогүй байсан ч англи хэлний албан ёсны шалгалтын оноо(TOEFL гэх мэт)-гоор элсэх боломжтой ба төгсөхийн тулд заавал солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 4-р түвшнээс дээш оноо шаардахгүй.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг(TOPIK) жилд 6 удаа (1-р сар, 3-р сар, 4-р сар, 7-р сар, 10-р сар, 11-р сар) авдаг ба шалгалтын дэлгэрэнгүй хуваарь нь жилийн эхэнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ийн цахим хуудаст тавигддаг. 
Шалгалтын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим хуудаснаас (http://www.topik.go.kr)үзэх боломжтой.

Шалгалтын огноо: 2019. 5. 19-ны өдөр

  1. Бүртгэлийн хугацаа: 

1-р хэсэг: 2019. 3. 12.ны 09:00 ~ 3. 14.ны 18:00 хооронд төлбөр төлөх

2-р хэсэг: 2019. 3. 15.ны 10:00 ~ 3. 18.(ны) 18:00 хооронд төлбөр төлөх

Эхний бүртгэлийн хугацаа дууссаад 2 дахь бүртгэлийн хугацаа тавигдана.

Төлбөр: TOPIKI (1 ~ 2-р анги) 35,000 вон / TOPIK II(3 ~ 6 дугаар анги) 40,000 вон

Төлбөрөө кредит карт ашиглан зөвхөн Internet Explorer ашиглан төлөх боломжтой.

  1. Олон улсын боловсролын үзэсгэлэн 3-р сарын 30, 31 өдрүүдэд Туушин Зочид Буудлын Хурлын зааланд 2 дахь өдрөө ажилттай зохион байгуулагдаж байна. Wiscko Bolovsroliin төв нь тус үзэсгэлэнд Сөүлд байршилтай Chung Ang их сургуультай хамтран оролцлоо.